Фашизмын үеийн гомочуудын арал Италид одоо ч бий

75 жилийн өмнө ижил хүйстнүүд өнөөгийнх шиг ил тод, хүссэнээрээ байж чаддаггүй байлаа. Тэд ичиж, айж, бусдад доромжлуулж, гадуурхагдан нийгэмд маш хүндхэн нөхцөл байдалтайгаар нуугдмал аж төрдөг байсан юм. Тэр үеийн фашист тогтолцоо ижил хүйстэн залуусыг “Гажуудлууд” хэмээх нэр зүүж Италийн нэгэн арал руу цөлжээ. Тэд ийм хувь тавилангаасаа болж гэрээсээ хөөгдөж, нийгэмд хамгийн дорд үзэгдэх хэсэгт амьдарч байсан учир энэхүү шинэ арал тэдний хувьд оюун санааны диваажин болсон гэхэд болно. Ижил хүйстэн залуус арал дээр шоронгийн дэглэмээр амьдардаг ч гэсэн тэнд аз жаргалтай байжээ. Тэрхүү арал руу энгийн хүнийг очихыг хориглодог, хүмүүс ч тийшээ зүглэхийг хүсдэггүй байсан нь тодорхой.
Харин орчин үед бүх зүйл нээлттэй болж ижил хүйстнүүд заавал боогдмол орчинд, хаа нэгтээ цөлөгдөх ёстой гэсэн дүрмийг бүр мөсөн мартжээ. Тэр үеийн хаалттай тэрхүү арал дээр өнөөдөр сая сая жуулчид ирж, хадан хавцал бүхий жижигхэн арлыг сонирхох болжээ. Ижил хүйстнүүдийн тэрхүү бичил арлын нэр нь "Адриатик" бөгөөд Итали улсын жуулчдыг татах гол хэсгүүдийн нэг юм. Тэнд одоо ч ижил хүйстнүүд амьдарсаар байгаа юм. Адриатик арал дээр тухайн үед юу болсныг хэсэг судлаач судалж эхэлжээ. Одоо бол арал дээр ижил хүйстэн эрчүүд, лесбичүүд гэх мэт хүйсийн асуудалтай хүн бүхний эрх хамгийн дээд зэргээр хамгаалагдаж дархлагдсан гэнэ.
Далаад жилийн өмнөх үед эргэн очвол. Тэр үеийн фашист нийгмийн үед эрчүүд хүчирхэг байх ёстой гэсэн байр суурь голлож байж. Ялангуяа Итали эрчүүд хүчирхэг, булчинлаг байх ёстой, харин тэднийг ижил хүйстэн байхыг хэн ч хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн хууль үйлчилж байв. Бурхнаас заяасан хувь тавилан гэдэг хэний ч өмнө тэгш. Италийн ижил хүйстэн залуусын дотор нийгмийн янз бүрийн анги давхаргын хүмүүс байжээ. Язгууртан баячууд, дунд давхаргынхан, ядуус ч хүртэл байсан юм. Арал руу 1938 онд хамгийн түрүүнд 45 эрийг цөлсөн. Тэд маш чанд хатуу хараа хяналт дор үндсэндээ бараг л шоронд байж. Арал нэлээд хол алслагдсан байдаг бөгөөд өөр нэгэн арал хүртэл бараг 600 км зам туулах болдог ажээ. Хэдийгээр тэсвэрлэхэд тун хэцүү шийтгэлүүд байсан хэдий ч тэдгээрийг давж гарсан залуус өнөөдрийн эрх чөлөөт ижил хүйснүүдийн анхдагчид байлаа. Арал дээр эхэлж ирцгээсэн залуусын олонхи нь Катани хотын иргэд байсан бөгөөд харин цөөхөн хэдэн залуус Сан Доминогоос ирсэнийг судлаач Жианфранцио Горетти болон Томмасо Жиартоси нар хэлж байна.
Арлын анхны оршин суугчид тог цахилгаангүй, ус нь өдрийн нормтой, хаана ч явсан гав, дөнгөтэй, том байранд амьдарч байсан гэнэ. Арлын амьдралын тухай бодит мэдээлэл өгөх хүн бол Кармело Санторо юм. Тэрбээр анхны 45 хүний нэг байсан бгөөөд итгэхэд хэцүүхэн дүр зургийн талаар ихийг ярьжээ. Арлын харгалзагчид тэднийг “Охидууд аа” хэмээн орилон дуудаж, маш дээрэнгүй, зүй бусаар харьцдаг байсан гэлээ. Кармелогийн хувьд тэрхүү арал дээр багадаа ирсэн нэгэн байжээ. Ижил хүйстнүүдэд ижилхэн цагаан өмд, нимгэн цамц, малгай өмсүүлдэг байж. Тэрбээр бага насандаа энэ газарт цөлөгдөж ирсэн учир гэрээ санаж тун ч хэцүүхэн байв. Гэсэн ч ядмагхан тариачны хүү учир гэртээ байснаар гэр бүлдээ зовлон л авчирах болоод байв. Тиймээс тэрбээр бусдынхаа адил гэр бүлээсээ сураг тасран багагүй хугацааг арал дээр өнгөрүүлсэн байна. Ижил хүйстнүүдийг ийнхүү цөлж шийтгэх болсон нь тухайн цаг үеийн шашинтай ч холбоотой. Католик шашинтнууд хатуу чанд зан үйлээ баримталж ижил хүйстэн хэмээх хүмүүсийг хамгийн ихээр гадуурхаж байжээ. Анх арал руу цөлөгдсөн 45 хүнээс гадна өөрсдийн хүсэл, төрсөн байдлаа нууж байсан маш олон ижил хүйстнүүд байсан бөгөөд тэд нийгмийн дарамт хавчлагаас эмээхдээ жирийн хүн шиг амьдарсаар олон жил болсон байна.
Одоо бол Итали улс ижил хүйстний тал дээр европын бусад орнуудыг бодоход харьцангуй нээлттэй улс. Ижил хүйстнүүдийн энэ их эрх чөлөө чанд хатуу дэглэмтэй нэгэн жижигхэн арлаас эхлэлтэй. Ижил хүйстэн, трансжендер хүмүүс өөрийн хүсэл сонирхлоор ийм хувь заяаг сонгосон биш юм. Тэд өөрсдийнхөө эрхийн төлөө тасралтгүй тэмцсээр байгаа билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ