Хятад улс Тажикистаны нутаг дэвсгэрт өнгөлзөж байна

Тажикистаны нутгийн зарим хэсгийг Хятадулс авч магадгүй тухай маргаан дахин сэргэжээ.Еureporter.co сайтад ингэж бичсэн байна.Ийм маргаан 2013 онд болсон хэмээн “Хятадын нутаг дэвсгэрийн өнгөлзлөг Тажикистанд сэтгэл түгшээж байна” гэсэн өгүүлэлбичсэн Ольга Малик нотлож байна. Түүний бичсэнээр,2016 оны сүүлчээр хятадын хэд хэдэн эрдэмтэн тажикийн зарим нутаг Хятадад түүхэн ёсоор хамаарч байсан тухай асуудлаар судалгаа явуулахыг засгийн газарт хандаж хүссэн байна. Тажикистаны шинжлэх ухааны академийн түүх, археолог, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал доктор Зиевиддин Акрами болон түүний мэргэжил нэгтнүүд 2016 онд Хятадад айлчлах үеэрээ энэ асуудлыг хятадын эрдэмтэдтэй хэлэлцжээ. Төв Азийн зарим нутаг болон түүний дотор Тажикистаны нутгийн зарим хэсэг Хятадынх байсан гэх баримтыг нотлохын тулд эрдэм шинжилгээний судалгаа явуулахыг хятадын эрдэмтэд санал болгосон байна.
Мэтгэлцээний эцэст хятадын эрдэмтэд Тажикистаны маргаантай нутагт археологийн малталт хийхийг шаарджээ. Сиань хотын баруун хойд нутгийн их сургууль төслийг бүрэн санхүүжүүлэх санал тавьсан байна.Төслийн эхний шатанд “Тажикийн ард түмний түүх” гэдэг зургаан боть бүтээлийг орчуулан нийтлэх бөгөөд хятадын эрдэмтдийн мэдэгдлийг нотлох Тажикистаны түрүү үеийн болон эртний түүхийн зарим чухал баримтыг энэ бүтээлээс олж болох гэнэ.
Төслийн дараачийн шатанд юэчжи нарын засаглалын эртний үед (манай эриний I-II зуун) хамаарч байсан олон объект олдсон Бешкент, Дангарын хөндийд археологийн малталт хийхээр төлөвлөжээ.Юэчжи нар нь нутгийн хятадын угтсаатны хэсэг байсан хэмээн хятадын эрдэмтэд бичсэн байна.
Хөрш орны эдийн засаг, улс төрийн тодорхой давуу байдлыг харгалзан үзвэл, эцсийн бүлэгт Хятад улс маргаантай нутгийг түвэггүй авна хэмээн Тажикистаны археологч, түүхч болон эрдэмтэд сэтгэл зовинож байгааг өгүүлэл бичигч тэмдэглэж байна. “Гэхдээ Бээжингийн эрх баригчдын түрэмгий бодлого түүхэн шударга байдлыг тогтоох зорилгын хүрээнээс хальж байгаа бөгөөд маргаантай газар нутаг ньалт, бусад үнэт металл болон эрдэсээр баялаг юм” гэж зохиогч дурджээ.
Мэдээллийн EADaily агентлагийн бичсэнээр,Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон Бээжинд саяхан болсон “Нэг бүс – Нэг зам” гэсэн сэдэвтэй дээд хэмжээний уулзалтад оролцоогүй байна. Хятад, Тажикистаны харилцаа хөрч байгааг зарим шинжээч дурдсан бөгөөд энэ нь Хятад улс Тажкистаны санал болгосон хэд хэдэн төслийг дэмжихээс татгалзсантай холбоотой юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ