Хэн Ерөнхийлөгч болж Монголчуудын эрх чөлөөг дээдлэх вэ?

Удахгүй бид шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Хэн нь хэн бэ гэдэгт ард түмэн дүн тавьж ирэх дөрвөн жилийн улс төр, нийгэм, эрх, эрх чөлөө, эдийн засаг, улс орны хөгжлийн төлөв байдлын өнгө төрхөө тодорхойлно гэж ч үзэж болно. Энэ дундаас хамгийн чухал нь хүний эрхийн төлөө тэмцэгчид болон сэтгүүлчдийн эрх, иргэдийн мэдэх эрх чөлөөг хэн сайн хангах вэ гэдгийг одооноос эхлэн асууж, тодруулж сонголтоо хийхийг иргэдэд уриалах байна.

Учир нь саяханаас шударга бус байдлын эсрэг зориг гарган тэмцэж буй хүмүүс рүү халдаж, дайрахаа зогсоохыг шаардаж Эмнести Интернэшнл“ хүний эрхийн олон улсын байгууллагаас Зоригтон” кампанит ажлыг дэлхий даяар эхлүүллээ. Орон нутгийн идэвхтнүүд, хуульч, сэтгүүлч болон бусад хүний эрхийн хамгаалагчид өмнө нь тулгарч байгаагүй мөрдлөг, хавчлага, айлган сүрдүүлэлт, хүчирхийлэлтэй нүүр тулж байгааг кампанит ажлынхаа нээлтийн үеэр Эмнести Интернэшнл анхаарууллаа.

Тус байгууллагаас гаргасан“Аюул занал дундах хүний эрхийн хамгаалагчид –иргэний нийгмийн хумигдаж буй орон зай” тайлан мэдээлэлд 2016 онд дор хаяж 22 улсад тайван жагсаал цуглаанд оролцсоныхоо төлөө хүмүүс амь насаа алдаж, 63 оронд гүтгэгдэн доромжлогдож, 68 улсад тайван замаар тэмцсэнийхээ төлөө баривчлагдан, хоригдож, 94 улсад айлган сүрдүүлэлт, бие махбодийн халдлагад өртсөнийг онцоллоо.

Тэргүүн Шугамын Хамгаалагчид төрийн бус байгууллагын мэдээллээр 2015 онд 156 хүний эрхийн хамгаалагч амь насаа алдсан болэнэ тоо 2016 онд 281 хүрч өссөн байна.

“Хүний эрхийг нухчин дарахыг санаархагч авторитар дэглэмийн удирдагчид өөрсдийгөө бидний хүсэл сонирхлын төлөө зүтгэж байгаа гэж итгүүлэхийг хүсдэг болохоос хэрэгжүүлдэггүй. Харин хүний эрхийг зөрчигч улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс үүдэн хүний эрхийг хамгаалахаар зориг гарган тэмцэж байгаа тэмцэгчидийн нөхцөл байдал улам дордож байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн даргаСалил Шетти онцолсон байна.

Онлайнаар болон олноор нь цагдан хянах, шинэ технологи ашиглан айлган сүрдүүлэх, хуулийг буруу хэрэглэх болон тайван замаар жагсагчдын эсрэг авч буй эрс арга хэмжээ зэрэг урьд хожид үзэгдээгүй аюулыг бий болгох болов. Засгийн газрууд хувийн цахим харилцааны кодыг тайлах, шифрлэлтийг ил болгохыг компаниудаас шаардаж, Их Британид цагдаа нар нь сэтгүүлчдийн эх сурвалжийг нь тодруулахын тулд мөрдөн тагнаж байна.

Мексик, Орос улсад сэтгүүлчид зэрэг хүний эрхийг хамгаалагчдын нэр төрийг нь гутаах, тэдэнд үл итгэх эргэлзээ төрүүлэхийн тулд ташаа буруу мэдээлэл тараах кампанит ажлыг эрчимтэй явуулж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг заналхийлэхээс гадна гадаадын тагнуул, террорист гэж цоллон тэдний эсрэг чиглэсэн дайсагналыг бий болгож байна. Засгийн газрууд, зэвсэгт бүлэглэлүүд, корпорациуд зэрэг эрх мэдэлтнүүд хүний эрхийг хамгаалахын эсрэг өргөн фронтоор дайралт хийх болсон нь өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн байна.

Өнөөдөр бидэнд эрх мэдэлтнүүд чөлөөтэй, шударга нийгмийг хамгаалахаар зогсож байгаа хүний эрхийн хамгаалагчдыг нухчин дарахыгхараадсуухууэсвэлхамгаалантэмцэхүүгэдэг асуудал тулгараад байна.

Түүхэнд Фредерик Дуглас, Эммелин Панкхёрст, Роза Паркс, Б.Р. Амбедкар, Нелсон Мандела зэрэг эрхийнхээ төлөө зогсож чадсан олон энгийн хүмүүс байдаг. Малала Юсуфзай, Челси Маннинг зэрэг олон хүн бидний төлөө маш их эрсдэл хүлээж байна. Тэд зориглоогүй бол бидний ертөнцөд шударга бус, ёс зүйгүй, тэгш бус байдал илүү ноёрхох байсан. Тиймээс бид зөвхөн удирдагч нарыг бишхарин хүн бүрийг, таныг ч гэсэн хүний эрхийн хамгаалагчидтай хамтран тэмцэж эрхээ хамгаалахыг уриалж байна” хэмээн Салил Шетти өгүүллээ.

Эмнести Интернэшнл улс орнуудад хандан 1998 онд НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын тухай тунхаглалыг батлах үед өгч байсан амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж, бүх нийтийн тэгш эрх, нэр төртэй байх салшгүй эрхийн төлөө зогсож буй хүний эрхийн хамгаалагчдын хуулийн дагуух үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, тэдний эрх чөлөө, аюулгүй байдлыг нь баталгаажуулахыг уриаллаа.

Тэгвэл бид Ерөнхийлөгчөд нэр дэвшигчидээсээ “Та ирэх дөрвөн жилд хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих, иргэдийнхээ эрх ашгийн төлөө юу хийх вэ” хэмээн асуух эрхтэй. Өнөөдрөөс бид эрх, эрх чөлөөнийхөө төлөө үгээ хэлж, асуултаа асууж, баталгаагаа бий болгож авч чадахгүй бол бусад эрх чөлөө бүгд хумигдах болно. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч хэн байх нь хэн нэгэнд гуравдагч улс оронд, хөрш улс гүрнүүдэд хамаагүй байж болно. Харин монголчууд бидний олж авсан эрх чөлөө хумигдах ёсгүй. Үүний төлөө л бид сонголтоо хийх ёстой.

Т.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ