Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гомдлыг хянаж байгаа Дээд шүүх шүүгчдийг нууцлаж байна
Шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн итгэл хэрхэн буурсныг С.Зоригийн гэх хэрэг харуулдаг.Иргэд нь хэргийг зөв шүүж байгаа эсэх нь эргэлздэг. Ямар нэгэн шүүгч улс төрийн хараанд орчихсон юм биш байгаа гэж харддаг. Хохирогч тал нь хэрэгтнүүд яг мөн эсэх тодорхой хариулт өгдөггүй. Гол захиалагчийг нь хардаг.
Хэрэг үйлдэгчид нь бус захиалагчид нь энэ хэргийн гол буруутан, гол яллах хүмүүс гэдэг. Тиймдээ ч захилагч нь илрэхээс нааш энэ хэргийг илэрсэн гэж үзэхгүй, хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаарддаг. Харин хэрэгт холбогдож, ял сонсоод байгаа сэжигтнүүд өөрийгөө буруугүй гэдгээ хэлсээр байгаа. Ар гэрийнхэн ч тууштай тэмцэж, зарим нэг нь “Давж заалдах шатны шүүх хурлаас хойш сураг гарсангүй, хилс хэрэг үүрүүлээд тэр хүнийгүгүй хийх гэж байна” хэмээн халагласаар. Хэнд нь итгэх вэ. Хэргийн талаар барин тавин баримтаар өөрсдийгөө өмгөөлөх шүүхэд үү эсвэл ар гэрийнхний мэдүүлэг, хохирогчийн байр суурь чухал уу.
Ямартай ч чухам ямар учир шалтгааны улмаас энэ хэрэгт 18 жилийн дараа хэрэгтүүдийг ил болгож, ял оноосон нь сонирхол татаж байгаа ч энэ хэргийн талаар улстөрийнхөн тэр дундааС.Зоригийн агсны намыхан нэг ч үг дуугарахгүй байгаа нь түүнээс ч сонин үзэгдэл болоод байгаа юм. Дуугүй байна гэдэг дэмжиж байгаагийн нэр гэлтэй.
Давж заалдах шатны шүүх хурлын дараа энэ хэрэгт ял сонссон шүүгчдийн өмгөөлөгчид болон ар гэрийнхэн нь Дээд шүүхэд хандахаа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хянаж байна. Гэхдээ энэ хэрэгт улсын нууцад хамаарах зүйл бий. Тиймээс хэргийг хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан нь нууц байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр хяналтын шатанд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гомдол гаргажээ. Мөн хохирогчдын ар гэрийнхэн ч бас хүсэлт тавьсан сураг байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өмнөх шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүссээр ирсэн. Энэ удаа ч гэсэн Дээд шүүхийн хурлыгнээлттэй явуулах саналтай байгаа аж. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ял шийтгүүлсэн хүмүүсийн гомдлыг хэлэлцэх тухай хүсэлт тавьсан гэнэ. Өөрөөр хэлбэл сонгуулийн дуулианаар энэ хэргийг шийдүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс сонгуулийн дараа энэ хэргийг хэлэлцэж өгөхийг хүсчээ.
С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр Хоёр ч шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн ШШГЕГ-аас 24-25 жилийн ял сонссон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг чанга дэглэмтэй анги руу шилжүүлсэн. Тодруулбал, ШШГЕГ-аас хоёр шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, яллагдагч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг гяндан руу, Т.Чимгээг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу шилжүүлээд байгаа юм. өмнө нь тэднийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан юм. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өмгөөлөгчөөрөө дамжуулж, хяналтын шатны шүүх хуралд биеэр оролцох хүсэлт тавьсан тухай мэдээлэл ч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ