Артерийн даралт хэмжигч аппаратнаас эрүүл мэндэд аюул учирдагийг эрдэмтэд илрүүлжээ

Артерийн даралт хэмжихэд тонометр (даралт хэмжигч аппарат) хэрэглэх нь даралт ихсэх өвчин, харвалтаас сэргийлэх хамгийн сайн арга биш болж таарчээ.Олон тонометр буруу заадаг нь тодорхой болсон байна.
Тонометр зөв зааж байгаа тохиолдолд л артерийн даралт хэмжихэд энэ аппаратыг хэрэглэх хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна.
Артерийн даралт хэмжих нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх аргын нэг гэдгийг хэвлэлд дурджээ.Гэвч олон тонометр буруу заадгийг Канадын Альбертын их сургуулийн ажилтнууд судалгааныхааявцад тогтоосон байна.Альбертыних сургууль судалгаанаастаагүй дүнг илрүүлжээ. Дэлхийд олон хүний хэрэглэдэг гэрийн тонометрүүдийг эрдэмтэд шалгасан байна.
Тохиолдлын 70%-д нь тонометрийн үзүүлэлтүүдмөнгөн усны баганын 5 миллиметрийн алдаатай зааж байжээ. Харин 30%-д нь алдаа 10 миллиметрт хүрч байсан байна.
Тонометрийн үзүүлэлтийн ийм ялгаа нь артерийн даралттай хүмүүс болон даралттай болох магадлалтай хүмүүсийн хувьд аюултай байж болох аж. Тодруулвал, ингэснээртэд биеийнх нь байдал ноцтой байгааг дутуу үнэлж мэдэх гэнэ. Тухайлбал,гар хөдлөх болон манжетыгбурууороосноос болооддаралт хэмжих үеийн алдаа нь тонометрийн үзүүлэлтүүд буруу гарахад нөлөөлдөг гэнэ.
Хүмүүс гэрийн тонометрийн үзүүлэлтийг хараад заримдаа өвчнийхөөноцтой байдлыг дутуу үнэлдэг гэж судлаачид дурджээ.Энэ нь тухайлбал, хэрвээ аппарат буруу заасан бол, үнэндээ тухайн хүний даралт ямар байгаа нь тодорхой бус болно гэдгийг хэлж байгаа хэрэг юм.
Илүү нарийн үзүүлэлтийг мэдэхийн тулддаралтыг нэг удаа биш, харин баруун, зүүн гартаа ээлжилэн хэд хэдэн удаа дараалан хэмжихийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ