Эрдэнэт үйлдвэрийнхэн ингэж ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой, үр ашигтай насжилт үндэснийэдийн засагт онцгой чухал үүрэгтэй. Х.Бадамсүрэн захиралтай үйлдвэрийн удирдлагын баг үйл ажиллагааныхаа стратегийг тодорхойлж, 2031 он хүртэлх хөгжлийн үндсэн хөтөлбөрийг боловсруулан гаргасан байна. Техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн өртгийг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлэх эдгээр арга хэмжээг шат дараатай томоохон төслүүд хэрэгжүүлж гүйцэтгэх аж. Үйлдвэрийн насжилт гэдэг бол орлого, ашиг. Ингэхээр тухайн үйлдвэрийн насжилтыг уртасгах, урт удаан үр ашигтай ажиллуулахын эх сурвалж нь ордын нөөцийг ахиулах бодлого, геологи хайгуулын ажлаас хамаарах юм.Эрдэнэт үйлдвэр энэ оны хайгуул, геологийн ажилд төлөвлөсөн 3,2 сая долларыг хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж байгаа байна.Дорвитой ингэж анхаарч байгаагаас дэвшилтэт олон үзүүлэлт гарчээ. Жишээлэхэд,хайгуулын ажлын чиглэлээр явуулж байгаа өрөмдлөгийн ажлын хэмжээг гучин мянган уртаашметр болгосон нь, өмнөхөөс даруй хоёр дахин илүү цартай. Энэ бол ганцхан л үзүүлэлт.

Эрдэс баялагийн нөөцийг өсгөх төслийг хэрэгжүүлсэнээр үйлдвэржаран жилийн хугацаанд ажиллах боломж бүрдэнэ. Өдгөө Баруун-хойд болон Төвийн хэсгийн хүдрийн нөөцийн шинэчилсэн тооцоогоор дөчин жил ажиллах нөөцтэй. Илрүүлсэн болон төсөөлөн төлөвлөж байгаа баялагын хайгуулын ажлыг үр дүнтэй эрчимжүүлэн хэрэгжүүлсэнээр нөөцийн зэргийг нэмэгдүүлэн, үйлдвэрийн насжилтыг хоринжилээр уртасгах боломжийг бүрдүүлэх аж. Ийнхүү хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх, ордыг илрүүлэх далайцтай ажил Эрдэнэтийн хүдрийн зангилааны нийт 116000 га талбайг хамрах, Оюут, Шанд, Хойд Шандын илрэл, Зөөхийн гол, Цагаан чулуут нурууны бүрдэл газарт хийгдэх юм.

Ил уурхайд мөчлөгт тээврийн технологи нэвтрүүлнэ

Эрдэнэтийн уурхайн ёроол үлэмж гүнзгийрч, уул технологийн нөхцөл бэрхшээлтэй болж байна.Энэ нь хүдэр олборлолтынөртгийг өсгөж, эдийн засаг, санхүүд ачаалал болж байгаа юм байна. Үүнээс ангижрах технологийн дэвшлийг үйлдвэрт нэвтрүүлэхтөслийг хэрэгжүүлэх ажилдаа оржээ.Энэ бол ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийгбий болгох юм. Мөчлөгт урсгалт тээврийг ажиллуулсанаар ил уурхайн зардлыг жилд дунджаар хорь орчим сая доллараар хэмнэх тоцоотойг бодоход урамтай. Улмаар нэг тонн хүдэр олборлолтын өөрийн өртгийг 21 хүртэл хувиар бууруулах боломжтой. Уг төслийг 2020 он гэхэд ашиглалтад оруулах зорилт тавьсан бөгөөд далаад сая доллар зарцуулагдах юм байна.

Баяжуулах үйлдвэрийг өргөтгөнө

Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр жилд 24 сая тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай. Тэгвэл хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд, баяжуулах үйлдвэрийг өргөтгөн, хагас өөрөө нунтаглах шинэ корпусыг зургаан жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 2026 онд хөвүүлэх баяжуулалтын хэсгийн техник, технологийн шинэчлэлийг хийсэнээр баяжуулах үйлдвэрийн зардлыг жилд дөч орчим сая доллараар бууруулах аж. Мөн нэг тонн хүдрийг боловсруулах өөрийн өртгийг арван хувиар хямдруулах юм байна.Эдгээр төслүүдийн нийт хөрөнгө оруулалт 233 сая даллараар хэмжигджээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн 15 жилийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэлтийн гол нэгэн томтөсөл.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барина

Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, жилд 120 мянган тонн катодын зэс гаргах үйлдвэрийн төслийг 2015 онд боловсруулжээ. Үүнийгээ Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн мөн оны долдугаар сарын аравны өдрийн 04 тоот дүгнэлтээр хэлэлцэж баталсан байна. Энэ төслийг хэрэгжүүлсэнээр хэд хэдэн даваа тал бүрдэнэ. Бага агуулгатай баяжмалыг шууд хайлуулна. Зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Улмаар дагалдах боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна. Баяжмал дахь хорт хольцын торгууль төлөхгүй болно. Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийг HL-SH/EW технологиор боловсруулах үйлдвэрийн электролизийн хэсгийг хайлуулах үйлдвэрийн цэвэршүүлэх хэсэгтэй нэгтгэнэ. Мөн Эрдмин ХХК, Ачит Ихт ХХК болон Эрдэнэтийн овоо ордын балансын исэлдсэн хүдрийг HL-SH/EW технологиор боловсруулах үйлдвэрт хүхрийн хүчлээ зардал багатайгаар нийлүүлэх зэрэг олон давуу талуудыг бий болгож байгаа юм.

Исэлдсэн, ядуу агуулгатай хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэнэ

Эрдэнэтийн овоо ордын нөөцийг бүрэн ашиглах зорилго Эрдэнэт үйлдвэрийн ажлын чухал нэгэн хэсэг юм. Энэ хүрээнд исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг боловсруулж, катодын зэс гаргах гидрометаллургийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байна. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт гучин долоон саядоллар бөгөөд ойрын гурав дөрвөн жилд биежүүлэн бүтээн байгуулах ажээ.

Үндэсний засвар механикийн завод Эрдэнэтийнх байх болно

Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийн бас нэгэн том ажил бол засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл юм. Энэ төслийн ач холбогдол, үр ашиг, бүтээмж нэн өндөр бөгөөд, үйлдвэрийнхэнүүнийгээ Монголын засвар механикийн завод байх болгохоор зорин ажиллаж байгаа юм.Заводын техник, технологийг үе шаттайгаар шинэчлэн сайжруулж, , уул уурхай, хөдөө , аж ахуй, эрчим хүчний үйлдвэрлэлийн тоноглол, төхөөрөм, сэлбэг хэрэгсэл, эд анги үйлдвэрлэн,бүс нутаг, улмаар Монголынхоо хэрэгцээг хангах төмөрлөг,машин үйлдвэрлэл, металл боловсруулах тэргүүлэгч үйлдвэр байхаар төлөвлөн ажиллаж байна. Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, төрөл бүрийн шахуурга, бутлуурын хуяг, экскаваторын шанага, уул уурхайн хүнд машин механизмуудын шүд, туузан дамжлагын өнхрөвч, төрөл бүрийн хаалт, ачааны вагоны тэвш зэрэг импорт орлох нэрийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн, дотоодын нийт зах зээлийг хангах төлөвлөгөөтэй. Сүүлийн гурван жилд Эрдэнэт үйлдвэр импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэнээр 15,4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан сайхан амжилттай юм. Эдгээр нэн чухал ажлуудыг хийхээрЭрдэнэтийн баялаг бүтээгч уурхайчид, удирдлагын баг,хамт олон зорьж ажиллаж байгаа юм аа.

Эрдэнэт үйлдвэр хариуцлагатай ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэр өнөөдөр хариуцлагатай ажиллаж байна. Монголын уул уурхайн тэргүүлэх зүтгэлтэн Х.Бадамсүрэн тус үйлдвэрийн ерөнхий захирлын ажилд томилогдоод хагас жил болж байна. Тэрбээр, ажилдаа томилогдсоноос хойш эхний хагас жилд үйлдвэр ашгийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Улс, орон нутгийн төсөвт 260-аад тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс дахин дахин илүү үзүүлэлт юм. Түүнчлэн үйлдвэр, ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч, эрүүл мэнд, ажлын байр, хангамж, хөдөлмөр хамгаалал, ажлын байрны нөхцөл гээд бүхий л төвшинд жигд анхаарал хандуулан ажилахыг зорьж байгаа юм байна. Үйлдвэр хэдийгээр амжилттай, ашиг орлоготой ажиллаж байгаа ч, илүү их бүтээлч, илүү хариуцлагатай байхыг удирдлагын зүгээс шахаж шаардан , ажлаа зохион байгуулж буй юм билээ. Сайн ажиллуулахын зэрэгцээ цалинг нь арван хувиар нэмж, ажлын үр дүнгээр олгодог урамшууллын сангийн хэмжээг 20 хүртэл хувиар нэмэх зэргээр ажилчдаа дэмжих шийдвэрийг Ерөнхий захирал гаргасан байна билээ. Тэрбээр зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчмыг баримтлан ийнхүү ажиллаж байгаа ажээ.

З.БАЯР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ