ЭМЯ Монголд бүртгэгдсэн тохиолдлын ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДГИЙГ мэдээллээ

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ
Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 хүн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжин, 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Өвчтөнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Нас
- 11-65
- Насанд хүрэгчид - 80%
Хүйс
- Эмэгтэй-60%
- Эрэгтэй-40%
Өвчний явц
- Шинж тэмдэг балархай-20%
- Дунд-67%
- Хүндэвтэр-13%
Илэрсэн шинж тэмдэг
- Толгой өвдөх – 60%
- Хамар битүүрэх - 53%
- Хуурай ханиалгах - 47%
- Суулгалт-47%
- Халуурах - 33%
- Булчин өвдөх - 33%
- Цэртэй ханиах - 33%
- Цустай цэртэй ханиах - 13%
- Бөөлжих - 13%
Вирус судлалын шинжилгээний дүн
- 14 хүний хамар, хоолойн арчдас
- 14 хүний цэрний сорьц
- 13 хүний өтгөний сорьц
- Нэг хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ