Энэ долоо хоногоос гэр хорооллын нүхэн жорлонгуудыг ариутгаж эхэлжээ

Хурандаа Г.Нэргүй, Өнгөрсөн тав хоногийн хугацаанд НОБГ-т гамшиг ослын 68 дуудлага ирсний 50 орчим нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байлаа. Гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, Есдүгээр сарын 20-ноос арван нэгдүгээр сарын 20 бол Ойн тухай хуулийн дагуу түймрийн аюултай үе юм.

Урин дулаан цаг болж иргэд зусланд гарч байна. Олон газар өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдаж, бусад иргэдийн өмч хөрөнгөнд халдсан тохиолдлууд гарлаа. Нийслэлчүүд онцгой сэрэмжтэй байх цаг үе ирээд байна.

НОБГ-аас өдөр бүр 2 цагийн хугацаанд 20 автомашинтай 20 маршрутаар COVID19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанга яригчаар анхааруулга өгч, ариутгал халдваргүйтгэл хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ