ЭМЯ: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:   "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн дотор коронавирусийн халдвар 212 улсад бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 1.5 сая хүн халдвар авсан байна. АНУ, Итали, Турк, Франц, Их Британи улсад халдвар хурдтай тархаж байгаа хэвээр байна.

Монголд 16 хүн бүртгэгдсэнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байна. тусгаарлалтад байгаа иргэдэд эмч, эмнэлгийн ажилтан 310 хүн тусламж үзүүлж байна. 257 зорчигч СӨҮЛ-ийн онгоцоор ирсэн. ХӨМҮТ, Цэргийн эмнэлэг, Жаргалант сувилалд байрлуулсан.

ДЭМБ-аас "Ковид19 нь цаашид хэрхэх тухай хэлэх боломжгүй байна. Улс орнууд, иргэд эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдгийг анхааруулсаар байна" гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:
Турк улсад өнгөрсөн 24 цагт COVID-19-ийн 4800 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас барлаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 4-р сарын 8-нд Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагсдсан 9 хүнд хийсэн шинжилгээгээр вирус ирээгүй.

Сөүлийн онгоцоор ирсэн 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийж байна. Сэлэнгэд тусгаарлагдаж байсан халдвар авсан иргэнийг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан. Энэ хүний ойрын хавьтал 15 хүнд тандалт судалгаа хийж байна. ХӨСҮТ-д өнөөдөр 205 хүн тусгаарлагдаж байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авч ирэн тусгаарлан эмчилгээнд оруулж байна. Түүний ойрын хавьтлын 15 хүнийг мөн ХӨСҮТ-д авч ирээд байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр ХӨСҮТ-д ажиллаж, бидэнд баяр хүргэж, урам өгсөн. Мөн ОБЕГ-т цугларсан хандивын мөнгөнөөс яг ачаалалтай ажиллаж байгаа 200 хүнд 500.000-1 сая төгрөгөөр урамшуулах болсноо мэдэгдээд байна. Түүнчлэн ЭМЯ-нд цугларсан мөнгөнөөс бидэнд урамшуулал олгосонд талархаж байна" гэлээ.элэнгэд батлагдсан иргэнийг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээ хийж байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ