Монгол Улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр Монгол Улсад халдварын сэжигтэй тохиолдол болон шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Оношлогдсон өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, нарийвчилсан эмчилгээнд хамрагдаж байгаа аж.

“Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Компьютер томографын өндөр зэрэглэлийн хяналтаар өвчтөнүүдийг хянаж байна. Түүнчлэн өвчтөнүүдээс шаардлагатай шинжилгээг цаг тухай бүрд нь авч байгаа” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү ярилаа.

Дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнээс давтан шинжилгээ авахад вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн хэвтэн эмчлүүлж байна.

ДЭМБ: Тохиолдлын тоо Европ тивд хүмүүст эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Үүний дараа Африк тивд эмнэлгийн салбар сайн хөгжөөгүй тулд халдвар тархах аюул нүүрлээд буй. Урьдчилан сэргийлэх үүднээс иргэн бүр анхааралтай байж, эрүүл мэндээ хамгаалж, гараа тогтмол угаах, маск зүүх зэрэг шаардлагыг тавьсаар байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ