Москвагаас 126 оюутнаа авчирлаа

Гадаадад халдвар авсан Монгол улсын долоон иргэн байгаагийн хоёр нь Москва хотод байгаа талаар өчигдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлсэн. Иргэдээ татахаас өөр аргагүй гэдгээ ч илэрхийлсэн.
Москва-Эрхүү чиглэлийн онгоцоор ирсэн 126 оюутан Хиагт, Алтанбулагийн хил дээр иржээ.Тэднийг Буриадын тэргүүн Цыденов А.С., Засгийн газрын дэд тэгүүн Зураев Игорь, Спорт, аялал жуулчлалын сайд Мария Бадмацыренова нарын зохион байгуулсанаар Эрхүүгийн онгоцны буудалд өндөр түвшинд хүлээн авч хооллож ундлан гарын бэлэг өгч, дөрвөн тохилог автобусаар Хиагт Алтанбулагийн хил дээр хүргэж өгчээ.
Тус оюутнуудыг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ