Г.Загдааг албадан баривчилж, 461-т цагдан хорьжээ

    "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг өнгөрсөн шөнө цагдан хорилоо.

Түүнд иргэн Д.Халиунаагийн гомдлоор хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Учир нь, иргэн Б.Халиунаа өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэн хандсан байдаг. Энэ үеэрээ тэр "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад гурван хоногийн турш хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг өгсөн билээ.

Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. Тэрээр энэхүү үйл ажиллагаанд хамтран амьдрагчдын хамтаар эсэргүүцэл үзүүлж, өчигдөрхөн олон нийтийн сүлжээгээр шууд бичлэг цацаж байсан юм.

Гэвч өнгөрсөн шөнө түүнийг албадан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ