ЭМЯ: Дөрөв, тавдугаар сард оргил үедээ хүрнэ гэж дэлхий дахинд мэдээлсээр байна

    ЭМЯ өнөөдрийн буюу ням гарагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 213 улсад бүртгэгдээд байгаа. Өвчлөл АНУ, Испани, Итали, Франц, Иран, Их Британи, Турк, Германд хурдацтай тархаж байна. Голомтын цар хүрээ өндөр байна. Азийн орноос Япон хурдацтай нэмэгдэж байна. БНСУ-д шинэ тохиолдол 32 бүртгэгдсэнээс 12 нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн. ОХУ-д өвчлөл хурдацтай тархаж байна. 

Коронавирусийн халдвар 4, 5 дугаар сард оргил үедээ хүрнэ гэж дэлхий дахинд мэдээлсээр байна. Хөл хорио хязгаарлалтыг дагаж мөрдөх хэрэгтэй байна. Дэлхий дахинд халдвар авсан хүмүүсийн 10 гаруй хувь нь эмч, эмнэлгийн ажилчид байгаа учир манай улсын иргэд эмнэлгээр явахаас аль болохоос зайлсхийх хэрэгтэй байгаа. Хэн нэгэн шинжилгээ өгч, эмнэлгээр явахад дагаж явахгүй аль болох гэртээ байх хэрэгтэй" гэв. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 11-ний байдлаар нийт 108 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Үүнд, Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирж ажиглалтад байсан 99 хүн багтсан байгаа. 2020.04.11-ний өдөр Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ ОХУ-аас авчирсан. Үүнээс 169 нь Улаанбаатар авч ирж тусгаарласан. 111 хүнийг Дархан-Уул, Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарласан. ХӨСҮТ-д 20 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, лабораторийн шинжилгээг эхлүүлээд байна" гэв. 
Б.Янжмаа:
"Москва хотын оршин суугчид ирэх долоо хоногоос эхлэн гэрээсээ гарах бол заавал зөвшөөрлийн бичигтэй байхаар болжээ" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ