Хөл хориог цуцласны дараа дахин дэгдэлт үүсэхийг анхааруулжээ

Хэрвээ коронавирусийн халдвар авсан хүний тоо цөөрөхөөс болоод хязгаарлалтын арга хэмжээг цуцлавал, COVID-19-ийн шинэ тахал үүсч болох юм. Ганнаверын вирус судлалын профессор Томас Шульц телевизийн “Россия 1” сувгаар үзүүлэх Наиля Аскер-задегийн “Аюултай вирус – 2” баримтад кинонд ингэж үзэж байгаагаа илэрхийлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.
“Харамсалтай нь би түгшүүрийн дохиог цуцлаж чадахгүй. Ойрын хоёр-гурван сард халдвар авсан хүний тоо үлэмжхэн буурсны дараа хязгаарлалтыг цуцлах байх гэсэн ноцтой болгоомжлол бидэнд төрж байгаа. Ингэснээр бид тахалтай дахин тулгарна” гэж эрдэмтэн сэрэмжлүүлсэн байна.
Ирээдүйд ийм нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд дэлхийн удирдагчид энэ болон дараа жилийн туршид хязгаарлалтын арга хэмжээг дахин хэрэглэхэд хүрнэ” гэж Шульц онцлон тэмдэглэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ