Г.Загдаагаа цагдаагаар хориулчихлаа, одоо сонгуулиа хийцгээе

Муу эрийн дуу чанга гэж үг байдаг. Коронагийн тухай мэдээ дэлхийгээс нэг дэлгэцээр нэг цацагдаж байхад мань Г. Загдаагийн "лайв" түүнийг дарангуйлж байх жишээтэй. Цагдаагийн байгууллагаас “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг юуны учир хэдий хугацаанд баривчилсан талаараа өчигдөр мэдээлэл хийлээ.
"Муу эрд халдага дараа" гэж үг бас байдаг даа. Иргэн Х-гээс иргэн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн хэмээх гомдол ирсэнээр Г.Загдааг хойшлуулшгүй хугацаагаар баривчилаад байгаа. Түүнийг 48 цагийн хугацаанд баривчилаад байсан бол , үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа. За тэгээд мань Г.Загдаагийн болор цомд шаачихмаар хөгжсөн хэл яриа ч бас хүч хүрэгдэхгүй юм аа үнэндээ.
Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг бүх телевизүүдээр явуулаад байхад л Г.Загдаагийн "лайв"-руу хүмүүс илүү хошуурч байх жишээтэй.
Ямартай ч Г.Загдаагаа цагдаагаар хориулчихаад сонгуулиа хойшлуулахгүй гэдгээ эрх баригчид маань өчигдөр бас зарлачихлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн цар тахалтай холбогдуулан 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулахыг уриалж байсан ч эрх баригчид энэ удаа эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийм гээд хэлчих шиг боллоо.
Ямартай ч МАН-ын бүлгээс сонгуулийг хойшлуулахгүй хугацаанд нь хийх шийдвэр нэгэнт гарсан. Сонгууль явагдахад аюулгүй байдлыг хангах, урьдчилан байдлаар хийх ажлуудыг Засгийн газраас хийгээд явах талаар ч бүлэг дээрээ хэлэлцсэн байх юм.
Г.Загдаагаа ийнхүү цагдаагаар хориулчихлаа, одоо тэгээд сонгуулиа хийцгээе дээ.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ