Энэ жил монгол хэлбичгийн шалгалтыг өгөхгүй бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байна

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зарим шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулж байна.
Тэрбээр "ЭЕШ авах хуваарийг одоогийн байдлаар өөрчлөөгүй.
Долдугаар сарын 8, 9-нд их, дээд сургуулийн элсэлтийг цахимаар явуулах нь хэвээр байгаа.
Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг. Уг шалгалтад босго оноогоо авсан хүүхэд ЭЕШ өгдөг байсан. Харин энэ жил уг шалгалтыг алгасаж, бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байна.
Есдүгээр анги төгсөж буй хүүхдүүд "Улаан шугам"-д жагсахгүй. Бүгд аравдугаар ангидаа дэвшинэ" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ