"Сонгдо” эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

УБ “Сонгдо” эмнэлэгт өнөөдөр /2020.04.14/ коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрчээ. Дөнгөж сая Халдварт судлалын үндэсний төвийн эмч нар тус иргэнээс шинжилгээ аваад буцсан байна.

Мөн тухайн хүнтэй ойрын хавьталд орсон эмч сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг ажиглалтад авчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас маргааш болох ээлжит цаг үеийн мэдээллийн үеэр өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ