ЕБС-ын сурагчдын дүнг хоёрдугаар улирлын дундаж дүнгээр тооцож гаргана

Сургуулийн цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл хичээл сургуулийг зогсоох УОК-ын шийдвэр гарсан. Иймээс теле хичээл зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Харин есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд энэ жил улаан шугам тавихгүй. Сурагчид мэргэжлийн сургуульд элсэх болон аравдугаар ангидаа дэвшин орох шийдвэрийг өөрийн хүсэлтээр гаргана.
Улсын болон анги дэвших шалгалтын дүнг сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцох шийдвэр гаргасныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургуулийн халаалт, цахилгааныг хязгаарлаж, хэмнэгдсэн хөрөнгийг шаардлагатай зүйлд зарцуулахаар шийдвэрлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ