ЭМЯ:Монгол улсад коронавирусын халдвар нэмж илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Д.Нарангэрэл, Коронавирусийн тархалт 10 хоногт хэдэн зуун мянгаараа илэрч байна. Урд нь дэлхий нийтийг хамарч байсан хэд хэдэн цар тахлыг бодвол тархалт маш хурдан явагдаж байна гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна. ОХУ дахь халдварын тархалтын дийлэнх нь Москва хот орчимд дэгдэж байна. Халдвар ийм эрчимтэй тархсан нь иргэд өөрийгөө тусгаарлаагүйгээс үүдсэн. Халдварын 30 нь шинж тэмдэггүй явагдаж байна.

Япон улсад 24 цагт 482, Хятад улсад зөөвөрлөгдсөн 36 тохиолдол бүртгэгджээ. Манай улсад 30 хүн батлагдсанаас 5 нь эдгэрч, эмнэлгээс тусгаарлалтад шилжсэн. Улсын хэмжээнд ажиглалтад 1630 хүн байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 утсаар өнгөрсөн хоногт 100 гаруй дуудлага ирсний 70 хувь нь өчигдөр Сонгдо эмнэлэгт хурдавчилсан тестээр эерэг гарсан хоёр иргэний талаар асуулт тавьсан. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 4-р сарын 14-нд Сонгдо эмнэлэгт сэжигтэй хоёр иргэнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Вирусийг генийн дарааллаар тогтоож нарийвчлан гаргаж ирдэг PCR шинжилгээгээр вирус илрээгүй. Гэхдээ хурдавчилсан оношлуурыг ашиглаж, нарийвчлан шалгаагүй байхад зарлалаа. Хурдавчилсан оношлуур шинжилгээний эцсийн хариу болохгүйг бүгд анхаарах хэрэгтэй.

ХӨСҮТ-д 30 хүнд, Дундговиос ирсэн 5 хүнээс вирус илрээгүй. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн бие тогтвортой сайн байна. 245 хүн ХӨСҮТ-д байна.  

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нэг өвчтөн хорт хавдартай, Сонгдо эмнэлэгт олон хоногт хэвтэн эмчлүүлсэн. Нөгөө өвчтөн нь уушгины архаг бронхидтой. Энэ хоёр өвчтөнд тус эмнэлэгт түргэвчилсэн оношилгоо хийсэн. Эцсийн баталгаажуулалтыг ХӨСҮТ-ийн төв лабораторид хийхэд хариу сөрөг гарлаа.
Бид ХӨСҮТ-ийн тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүст мөн хурдавчилсан оношлуур хийж байгаа. Одоогоор эерэг хариу гараагүй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ