ШӨХТГ-аас үнээ буулгах уриалга гаргав

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусээс үүдэн дэлхийн улс орнуудын эдийн засаг суларч байгаа. Үүнийг дэлгүүр захуудын лангуу дээр байгаа бараа бүтээгдэхүүн ямх ямхаар өсч байгаагаас харж болно.

Тэгвэл дээрх байдлыг бага боловч хазаарлах үүднээс ШӨХТГ-аас бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж компани, зах, худалдааны төвүүдээс бараа бүтээгдэхүүний үнээ бууруулахыг уриалсан байна.

Тус газраас энэ сарын 14-нд буюу өчигдөр А-80 шатахууны үнэ 195 төгрөг, АИ-92 шатахууны үнэ 200-290 төгрөг, дизель түлш 290-310 төгрөгөөр буурсан гэсэн судалгаа гаргасан бөгөөд өмнө нь шатахууны үнийг даган өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг иргэдийн эрх ашгийг хүндэтгэн бууруулахыг уриалжээ.

Мөн олон нийтэд үнээ буулгасан тухайгаа мэдээлэх, үнийг хэрэглэгчдэд харагдахуйц илд тод байршуулж хэвших, дотоодын аж ахуйн нэгж, компани болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төвүүдийг бусдадаа үлгэрлэн ажиллахыг уриалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ