Шинж тэмдэг илрэхээс өмнө хүний өтгөнөөс коронавирус илрүүлжээ

Халдварын шинж тэмдэг илрэхээс өмнө хүнд коронавирусийн халдвар авсан эсэхийг өтгөнөөр нь тодорхойлж болохыг Австралийн үндэсний их сургуулийн судлаачид илрүүлжээ. “Дейли мэйл” сонинд ингэж бичсэн байна. 

Тийнхүү,  гаднах  шинж тэмдэг илрэхээс долоо хоногийн өмнө өтгөнд COVID-19-ийн  ул мөр илэрч болох юм гэсэн дүгнэлтийн эрдэмтэд хийжээ. 

Тэд ариутгах татуургаар явж байгаа зүйлийг судлана гэж Австралийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний сургуулийн эпидемиологч Апарна Лал хэлсэн байна. Муу усанд мониторинг хийх нь коронавирусийн нөхцөл байдлыг ажиглаж, түүний дэгдэлтээс сэргийлэх  боломж олгоно гэж тэр үзэж байгаа ажээ.

Нидерландын эрдэмтэд  ийм судалгаа хийж, үүнээс үзвэл,  ханиалгах болон халуурахаас өмнө коронавирусийн үзүүлэлтийг өтгөнөөр тодорхойлж болох гэнэ. Нэг цэвэрлэх байгууламжид хийсэн шинжилгээ нь нэг сая хүний биеийн байдлын  тухай мэдээлэл өгч болох юм гэж Амерсфортын микробиологч, профессор Гертьян Медема мэдэгдсэн байна.  Ариатгах татуургын уснаас дээж авч,  дараа нь эрдэмтэд  Жон Кертиний нэрэмжит анагаах ухааны судалгааны сургуулийн лабораториудад шинжилж байгаа ажээ.

Нобелийн шагналт, иммунологийн профессор Питер Доэрти үүнийг тийм ч аятайхан арга биш  гэж тодорхойлсон ч,  энэ нь халдвар авсан хүний тоог тогтоох боломж олгож болох юм гэдгийг зөвшөөрсөн байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ