Д.Нямхүү: Оросоос ирсэн дахин нэг хүнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан тээврийн жолооч 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ" гэв. 

Ингэснээр Монгол Улсахд коронавирусийн халдвар авсан нийт 31 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 5 тохиолдол нь эмчлэгдэн эмнэлгээс гарч, 4 сувилалд, нэг нь гэрийн хяналтад байгаа юм. 

Д.Нарангэрэл, Дэлхий дээр 2 сая гаруй хүн халдвар авч, хагас сая гаруй хүн эдгэрлээ. БНХАУ-д өнгөрсөн 24 цагт шинээр 34 хүн халдвар авснаас 30 нь ОХУ-аас иржээ. 3388 хүн өвчилж, 28 хүн нас барж, өвчлөл нас баралт хамгийн олноор бүртгэгдсэн байна. 18-45 насныхан халдвараар өвчилж байна. Гэрийн дэглэмд байсан 200 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Манай улсад 1669 хүн ажиглалтад байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 дугаарын утсанд 198 дуудлага ирснээс 40 нь хуурамч дуудлага байв.  

ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт нас баралт өндөр байгаа орнуудад тархалт, нас баралт багасах хандлага гарч байна. АНУ-д 24 мянган хүн халдвар авч, 1500 хүн нас барсан. Испани, Итали, Франц, Иранд өвчлөл, нас баралт хоёр дахин нэмэгдсэн. Нас баралтын үзүүлэлтээр Франц улс 15 хувь буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол Италид 12, Испанид 10 хувь байна.  

ДЭМБ-аас шинэчлэн гаргасан удирдамжийн дагуу тандалт, хавьтлын судалгаа, лабораториор оношлох, тусгаарлах журмаа тархалтын үе шатуудад тохируулан шинэчилж байна. Маргааш халдвартын  мэргэжилтнүүд эрсдэлийн ээлжит үнэлгээгээ хийж, яаралтай авах арга хэмжээний зөвлөмжийг шинэчлэн боловсруулна.

Эм үйлдвэрлэх эмнэлзүйн туршилтад одоогоор 90 гаруй орны 900 өвчтөн ороод байна. Үрэвслийн эсрэг эмийн үйлчилгээний үр дүнг мөн үнэлж байна. Мөн хүчилтөрөгчийн эмчилгээ, хиймэл амьсгалыг удирдах аргыг эргэн харж, эдгээрийг орлох эмчилгээний аргуудыг судалж байна.

Одоогоор коронавирусийн гурван вакциныг туршилт эхэлж, 70 гаруй оронд вакцин боловсруулах шатандаа явна. ДЭМБ-аас цар тахалтай тэмцэх, сэргийлэх удирдамжийг өчигдөр шинэчлэн гаргаж, улс орнуудыг  бэлэн байдлын зэргээр нь таван ангилалд хуваасан. Монгол Улс 3-р ангилалд багтсан байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ