Д.Нямхүү:Өчигдөр 373 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Д.Нямхү: Өчигдөр 373 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Замын-Үүдээр өчигдөр орж ирсэн 58 хүнээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэж тэнд нь тусгаарлан, шинжилгээний сорьц авч нааш нь илгээсэн. Тусгаарлах байранд байсан 164 хүнийг ажиглалтын хугацаа дууссан тул 2 удаа шинжилгээ хийгээд вирус илрээгүй. Иймд гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. 

Бид нэгдүгээр сарын 27-ноос 1124 хүн шинжилгээ хийлээ.  

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: ОХУ-д Алтай муж буй Баян-Өлгий аймагтай хиллэдэг бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Иймээс ОХУ бусад бүс нутгаас Москва хот руу ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэжээ. Ялалтын баярыг хойшлуулсан. 2020 оны дэлхийн II дайнд оролцсон Ахмад дайчдын жил болгон зарлалаа. Москва хотын захирагч коронавирусийн халдварын чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа таксигаар үнэгүй үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах зэргээр эмнэлгийн ажилтнууддаа таатай нөхцөлөөр хангаж, хүндэтгэл үзүүлж байна. Манай улсын хувьд 1642 хүн ажиглалтад байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ