Хууль бусаар мод бэлтгэж байсан хэргийг илрүүлжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 120 шоо метр орчим модыг хууль бусаар бэлтгэж байсан "ЭББЭ" ХХК-ны үйл ажиллагаа таслан зогсоож, ашиглаж байсан тээврийг хэрэгслүүдийг түр саатуулж, шалгалтын ажлыг эхлүүлжээ.
Тус компани нь 2020 оны 1 дүгээр сард хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа Хан хэнтийн Улсын тусгай хамгаалалтай газрын захиргаатай ой цэвэрлэгээний гэрээ байгуулсан байжээ.
Хууль бусаар мод бэлтгэсэн дээр этгээдүүдийг "Ногоон дуу хоолой" арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн алба хаагч нар өчигдөр буюу 4 дүгээр сарын 16-ны өдөр илрүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ