ЭМЯ:Монгол улсад халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарсан

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар 213 Улсад бүртгэгдэж, 572 мянган хүн эдгэрсэн байна. АНУ, Итали, Иран, Их Британи улсуудад тархалт эрчтэй хэвээр байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 4,070 тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөсөө 40 хувиар нэмэгдлээ. Ирэх 2-3 долоо хоногт дэгдэлт оргилдоо хүрнэ гэж Москва хотын захирагч мэдэгдсэн.

Тэрбээр Москва хотод анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш дөрвөн сарын хугацаанд 1.7 сая хүнд шинжилгээ хийсэн ч найдвартай байдалд нь эргэлзэж байна гэжээ" хэмээн тойм мэдээллийг танилцууллаа. 

Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн лабораторид хийсэн 83 шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд 4 сарны 17-нд ХӨСҮТ-д ирсэн 2, Сэлэнгэд тусгаарлагдсан 1, ажиглах байранд байсан 67 хүний давтан шинжилгээ багтсан. 244 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Замын-Үүдэд ирсэн 58 хүний шинжилгээ маргааш гарна. Франц хүний таван сорьцын нэгт нь л коронавирус илэрч буй. Цаашдаа илрэхгүй байж эдгэх байх гэж найдаж байна. 

Вирус илрүүлэх шинжилгээг өдөр бүр хийдэг. Аль сорьцын шинжилгээ сөрөг гарч байгаагаас шалтгаалан эмчилгээ хийхдээ юунд анхаарах вэ гэдгээ шийддэг. Найдвартай хийх зорилгоор ХӨСҮТ-ийн хоёр лабораторийг ашиглаж буй. 

Одоогоор 1451 иргэн тусгаарлах байранд байна. Үүнд 5 хүртэлх насны 37, жирэмсэн 28, чихрийн шижинтэй 19, хорт хавдартай 17 иргэн байна. Үүнээс хоёр нь эрчимт эмчилгээнд буй. Иргэд өөртөө илэрч буй шинж тэмдгээ сайн мэдэхгүй байна. Улсын хэмжээнд эмнэлгийн 18669 ор бий. Бэлтгэсэн 2900 ор байгаа ба нэмж 5800 орыг бэлдэж буй. Хан-Уул дүүргийн 300 ортой төрөхийг ашиглахад бэлтгэл ажлыг хангаж байна. Тэнд 880 өрөө бэлэн бий. Бидэнд 425 амьсгалын аппарат бий нэмж 415 аппарат авахаар бэлдэж байна. 

Б.Янжмаа:Хубей хотын Ухань хотод бүртгэгдсэн нас баралтын бүртгэлд өөрчлөлт оруулсан ба 1290 тохиолдлыг нэмсэн. БНСУ-д халдварын шинэ тохиолдлын 50 хувь нь гаднаас орж ирсэн. Солонгосын сонгуультай холбоотойгоор ирэх хоёр долоо хоногийн хугацаанд халдварын тоо нэмэгдэж болзошгүй. Сингапур улсад нэг өдрийн дотор 728 тохиолдол нэмэгдсэн нь цагаач ажилчдын нийтийн байранд дэгдсэнтэй холбоотой байгаа аж.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

-Өнөөдрийн байдлаар 1451 иргэн тусгаарлагдаж байна. Нэгдүгээр сараас хойш 5430 иргэн тусгаарлагдсан. Хорт хавдрын улмаас тусгаарлагдан ажиглалтад буй хоёр иргэн байна. Нийслэлд 1897 иргэн гэрийн хяналтад байна. Нийт 721 хүн тусгаарлалтаас гарсан. Орон нутгийн гал тэргэнд 3149 иргэнд хяналт тавьсан. Гадаадад байгаа иргэдтэй холбогдож, илэрч буй шинж тэмдэгт зөвлөгөө өгч, эмч нартай хэрхэн холбогдож ажиллах талаар зөвлөмж өгч хяналт тавьж байна. Ерөнхийдөө халуурах, толгой өвдөх, цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Манайд батлагдсан тохиолдлууд эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг байна. Эмчилгээнд өргөн үйлчилгээтэй антиобиотик, хордлого тайлах эмчилгээ хийж байна. Мөн хамар залгиур, шээс, цус өтгөнд шинж тэмдэг илрэхгүй бол тусгаарлах байр луу шилжүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хүрээнд халдвар авах тохиолдлын тоо, хүндрэх өвчтөний тоог тооцоолсон. Ерөнхийдөө 5810 ор бэлдэж, үе шаттайгаар дэлгэхээр бэлджээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлгийн оруудыг ашиглаж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ