COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн хувьд сийвэнгийн донор хэн байж болох вэ?

Коронавирусээр өвчилөөд, эдгэрсэн хүмүүсийг сийвэнгийн (плазмын) донор болохыг уриалжээ. Одоо сийвэн алтны дайтай үнэлэгдэж байгаа бөгөөд юу гэвэл халдварыг эсэргүүцэх  эсрэг биет агуулдаг учир хүнд өвчтөнд  сэлбэхэд  дархлаанд  нь хүчтэй дэмжлэг үзүүлдэг байна. Оросын нийслэлд  коронавирусээр өвчлөөд, эдгэрсэн 1500 гаруй  хүн байгаа гэнэ.  Ингэхдээ өдөр бүр ойролцоогоор 100-150 эмчлүүлэгч  эдгэрч байгаа аж.  Энэ нь донор болох боломжтой хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэсэн үг юм.  Одоогоор  хангалттай хэмжээний сийвэн байхгүй байгаа ажээ.  Энэ нь хотын эрх баригчдыг иргэдэд шууд хандахад хүргэж байна.   Сийвэн нийлүүлэх хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Мосдва хотын эрх баригчид доноруудад өгөх төлбөрийн хэмжээг  тогтоосон баримт бичиг гаргахаар бүр өнөөдөр  амлаж байгаа ажээ. 

Б.Атар 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ