Дорнодын Баяндун суманд гарсан түймэр хил давж, тархалт нэмэгджээ

Дорнод аймгийн Баяндун суманд энэ сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн түймэр дөрөв дэх өдрөө асч байна. Дотоодоос гарсан уг түймэр өнөөдрийн байдлаар улсын хилээс 0,5 км-т асч байгаа бөгөөд хил даван ОХУ-ын нутаг дэвсгэрт тархаад байгаа юм.


Түймрийг унтраахаар Улаанбаатар хотоос Үндэсний аврах тусгай бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын алба, Баяндун, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан овоо сумын ард иргэд нийлсэн 26 бүлэг, 270 гаруй хүн, 27 нэгж техниктэйгээр ажиллаж байна.


Мөн Хилийн 0275 дугаар ангиас 30 хүн, дөрвөн нэгж техниктэйгээр түймрийг унтраахаар ОХУ-ын талтай цаг алдалгүй харилцан ажиллаж байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ