Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ зэрэг холбогдох албанаас шинэ коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Д.Нямхүү:

ХӨСҮТ-д 104 хүний шинжилгээ хийсэн. Замын-Үүдээр орсон 58 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор хүнд өвчтэй олон хүн ирсэн. Тэднийг давтан хоёр удаа шинжилж үзэхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтаар хийсэн бүх шинжилгээнд коронавирус илрээгүй.  

ОХУ-аас ирсэн иргэдийн 30 хүнийг онцолж авснаас 4 хүнд давтан шинжилгээ хийхэд нэгд нь коронавирус илэрлээ. Ингээд коронавирусийн тохиолдол 32 боллоо.

Туркийн хоёр иргэн эдгэрсэн гэхдээ ХӨСҮТ-д үргэлжлүүлэн байна гэсэн. ХӨСҮТ-д ажиглалтад байсан 105 хүнийг хяналтын үр дүнгээр нүүлгэн шилжүүлж өөр буудалд үргэлжлүүлэн хянахаар болж ХӨСҮТ-ийн ачааллыг сулласан. Францын иргэн мөд удахгүй эдгээд гарна

Б.Янжмаа:

Нидерланд, Бельги, Швейцарт халдвар улам нэмэгдэж байна. Халдварын тохиолдлын тоогоор Турк улс Ираны урд орсон. Алжир, Узбекистан, Хорват улсууд хөл хориогоо сунгасан. Дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд сургуульдаа явахгүй байна. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

Эрхүү, Буриадад бага насны хүүхэд өвдөж байгаа нь эцэг эхчүүд хүүхдүүдээ хамаагүй дагуулж явж байгаагаас болж байна. ОХУ-д өвчилсөн хүний цуснаас плазмыг нь ялгаж эмчилсэн нь үр дүнтэй байсан тул эдгэрсэн хүмүүсийг сайн дураараа цусаа өгөхийг уриалжээ. Мөн ОХУ-д суугаа гадаадын иргэдийн визийг 6 сар хүртэл сунгана. ОХУ-ын бүх мужид өвчлөл гарсан.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ