ШӨХТГ: Бензиний үнэ буурсан учраас худалдаа, үйлчилгээний үнэ тарифыг бууруулахыг уриаллаа

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас шатахууны үнэ буурсантай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний үнэ тарифыг бууруулахыг уриаллаа.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Бензин, шатахууны чанар, дүүргэлтийн байдлын талаар хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Ингэхдээ түүврийн аргаар шатахуун түгээх станцуудад хяналт шалгалтыг хийж байна. Шатахууны чанар болон дутуу шахалтад хяналт тавина. Ирэх долоо хоногт албан ёсны дүнг танилцуулна. Хоёр ажлын хэсэг гаргасан. Шууд газар дээр нь дүнг гаргах боломжгүй. Мэргэжлийн төвшинд лабораторийн шинжилгээ хийсний дараа дүнг гарган танилцуулна.. Шалгалтад нефть импортлогч ААН-үүд чөлөөтэй шалгуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн “Шатахууны үнэ буусантай холбоотой бараа бүтээгдэхүүний үнийг буулгах уриалгыг ШӨТХГ-аас гаргаж байна. Худалдаа эрхлэгчид үнээ бууруулна гэдэгт итгэлтэй байна. Авто тээврийн газар, такси үйлчилгээний газрууд үнээ буулгасан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ