Нийслэлийн ногоон бүсэд тогтмол эргүүл хийж байна

Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-нд онцгойгийн алба хаагчид өдөр бүр 10-19 цагт байнгын үүрэг гүйцэтгэж эргүүл хийж байгааг НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа тул Нийслэлийн Засаг даргын баталсан А/487 дугаар захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 6-наас 6 дугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ