Интермед эмнэлгийн өвчтөнд түргэвчилсэн оношлуулаар covid-19 илэрчээ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Тусгаарлалтад байгаа 341 хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 154 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна.
Өнөө өглөө 5 цагт Интермэд эмнэлгээс нэг сорьц авчирч, ХӨСҮТ-ийн төв лабораторид шинжилгээ хийж байна. 69 настай эрэгтэй хүн амьсгал давчдах, хоёр уушгиндаа хатгаатай хүнд хүн ирсэн. Энэ хүнд коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд хариу эерэг гарсан. Оношийг баталгаажуулах шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна. Энэ хүний тухайд хүүхэд нь өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр БНСУ-аас ирсэн. Ойрын хавьтал болох гурван хүнийг тусгаарлаад байна гэлээ.
Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 213 онд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 2.4 сая хүн халдвар авлаа. ОХУ-д өнгөрсөн 24 цагт 4000 гаруй хүн шинээр бүртгэгдэж, 44 хүн нас барлаа. Өвчлөлийн тархалт Москвагаас бусад хотуудад тархаж, ирэх 2-3 долоо хоногт халдвар тархах хандлагатай байгаа ОХУ-ын ерөнхий тархвар судлаач мэдээллээ. Мөн ОХУ-д нэг хүн долоо хоногт нэг удаа гарах шаардлага тавьж байна. Нэг сайн мэдээ гэвэл ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь шатны туршилтыг хүссэн хүнд зургаадугаар дугаар сарын 1-нээс хийнэ гэж мэдэгдлээ. Өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол одоо 7.5 сая амны хаалт үйлдвэрлэж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 5000 гаруй хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 1300 иргэн тусгаарлалтад байна. 5 хүртэлх насны хүүхэд 45, жирэмсэн эмэгтэйс 35 байна. Эдгээр иргэд бүгд вирусийн шинжилгээ өгсөн, халдвар илрээгүй.
1069 иргэн нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад байна. 947 иргэн өчигдөр гэрийн тусгаарлалтаас гарлаа. Хөдөөгийн тусгаарлалтаас 270 иргэн ирж гэрийн тусгаарлалтад орсон.
Улсын хэмжээнд 6800 гаруй шинжилгээ хийлээ. Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-аас өгсөн зөвлөмж удирдамжийн дагуу эмчилгээг хийж байна.
Бүх аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн 50 гаруй эрчимт эмчилгээний тасгийн цахимаар холбосон. Маргаашнаас эхлэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Сонгууль явуулах үед коронавирусийн халдварын үед хүн амын эрүүл мэндийг халдварас хамгаалахын тулд хэрхэн ажиллах заавар зөвлөмжийн СЕХ-нд хүргүүлэхээр боловсруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ