ХӨСҮТ:Олон улсын тээврийн жолоочоос COVID-19 илэрч, нийт 34 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шуурхай хэвлэлийн хурал хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид коронавирусийн шинжилгээ хийгдэж байна. Уг шинжилгээгээр нэг иргэнээс коронавирус илэрлээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн хүн юм байна.

Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан талаар ЭМЯ мэдээллээ.

Тухайн жолооч нь эхнэртэйгээ хоёулаа нэг өрөөнд байсан бөгөөд эхнэрээс нь коронавирус илрээгүй.

Тухайн жолоочтой ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Гэхдээ түүнтэй харьцсан бүх хүн хамгаалалтын хувцастай байсан" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ