Ихэнх нутгаар дулаарна

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
-Дөрөвдүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-
Энэ сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 24-26-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 10-15 градус, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ