Баянзүрх дүүрэг дэх 41 мянган толгой мал, амьтанд шүлхийн вакцин хийжээ

Малын шүлхий өвчин нь зөвхөн хөдөө орон нутагт, мал ихтэй газар гардаггүй. Улаанбаатар хотын захаар байгаа малчин айлуудын мал шүлхийгээр өвчилж байсан тохиолдол бий. Тиймээс Улаанбаатар хотод ч шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тус дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий 771 өрхийн нийт 41309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Мөн энэ үеэр мал бүхий зарим айл өрхийн малчны өрхийн дэвтэр, малчны тамга тэмдгийн бүртгэлд хяналт тавин ажилласан байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ