ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тээврийн жолоочтой ойр байсан 26 хүнээс коронавирус илрээгүй

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас яамнаас өнөөдрийн /2020.04.23/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Монгол Улсад өнөөдрийн байдлаар ажиглалтад 1240 хүн байна. Үүнээс 32 хүн тусгаарлалтад орж, есөн хүнийг тусгаарлалтаас гаргасан. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д болон бүх орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан сүүлийн нэг тохиолдлын ойрын хавьтлын 26 хүний шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хэвтэн эмчлүүлж байна. Дархан-Уул аймагт байгуулсан ХӨСҮТ-ийн лабораториа ажиллуулж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор ажиллаж байна. Нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Хамгийн гол нь машины жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдэг нь батлагдсан" хэмээн онцоллоо.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар нийт 213 хүн тархаж өвчилсөн хүний тоо 2.6 саяд хүрсэн. Мөн нас барсан хүний тохиодол 177,619 харин бүрэн эдгэрсэн хүний тоо 690 мянгад хүрлээ. Сүүлийн 24 цагийн дотор тархалт шинээр бүртгэгдсэн улс орон байхгүй. Монгол Улсын хэмжээнд ажиглалтад нийт 5193 хүн байгаа нь нэгдүгээр сараас хойшхи тоо. Харин яг одоо ажиглалтын байранд 1222 хүн бий. Мөн өнөөдрийн байдлаар нийт 514 хүн гэрийн ажиглалтад байна. Хяналт тандалтаас гарсан 1565 мөн хаяг тодруулахаар дүүргийн штабт нэрийг нь хүргүүлсэн одоогоор байхгүй. Тусгаарлалтын хугацаа сунгагдсан нэг хүн, хөдөө орон нутаг болон дүүрэг хооронд шилжсэн 390 хүн тус тус байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллаас Африкинй улсуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархах эрсдэл маш өндөр байгааг анхаарууллаа. Вакцинтай холбоотой шинэ мэдээлэл гарсан нь Германы эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг хүний биед турших зөвшөөрлийг авсан бөгөөд эхний ээлжинд 18-55 насны хүмүүсийг вакцины туршилтад хамруулахаар болжээ. Хамгийн өндөр өвчлөлтэй байгаа нь Америк, Испани, Итали, Герман, Франц, Турк улсууд юм. ОХУ-д өчигдрийн байдлаар нийт 5200 хүн коронавирусийн халдвар авсан мөн 67 хүн нас барсан. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Москва хотод байгаа бөгөөд хүүхдүүд мөн халдвар ихээр авчээ. БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийн халдварын өвчнийг үүсгэгч SARS-2-т судалгаа хийж, 30 омог байна хэмээн үзсэн байна. Мөн хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын Нью-Йорк хотод тархсан байгаа аж. ДЭМБ-аас халдварын тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Вакцин үр дүнтэй эм гартал олон нийтийн газар зай барих зэрэг нь бидний амьдралын нэгэн хэвийн үзэгдэл болно. Иймээс маш олон компаниуд шинэчлэл хийх шаардлагатай болж байгааг ДЭМБ-аас онцолжээ.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ