Өнөөдөр Дэлхийн номын баярын өдөр


НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

ЮНЕСКО-гоос дэлхийн номын өдрөөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь 23-ны өдөр алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог аж.

Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхолын бүлгийхэн хамтран ажиллах, ном болон ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр юм.Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслах зорилготой юм.

Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо 1$-оор зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ зохиогддог.

Happy World Book day everyone! What will you read today ...

Image may contain: one or more people, cloud, sky and outdoor

СЭТГЭГДЭЛ БИЧИХ