Улаанбаатарт 16 градус дулаан

Өнөөдөр  нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи салхилж,  шороон шуурга шуурахыг  анхааруулж байна. 


2020 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын  тал нутгаар 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн сав газраар 19-24 градус,  бусад нутгаар 15-20 градус дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ.  Өдөртөө 15-17 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ