ЭМЯ: 958 хүн дээр 32 хүн нэмэгдэж, 291 хүн ажиглалтаас гарсан

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна.
Москвагийн өвчлөл сүүлийн 24 цагийн дотор 2000 гаруй тохиолдлоор буурсан ч бусад хотын өвчлөл нэмэгдсэн. Тиймээс иргэдийн нягтралыг багасгах зорилгоор иргэдийг дэлгүүрүүдэд заасан цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсон байна. Үүнд 09.00-10.00 цагийн хооронд 65 наснаас дээш ахмадуудад үйлчилж байгаа аж. Мөн Москвагийн метронд хүн хоорондын зай 1.5 метр байх шаардлагыг тавьж хэрвээ үүнийг биелүүлээгүй зөрчсөн иргэнийг 5000 рублиэр торгох эрх зүйн актыг гаргажээ.
ОХУ-д улсын 394, хувийн 30 лаборатори иргэдэд шинжилгээ хийж үйлчилж байна. Лабораторид шинжилгээ өгөх хүмүүс цахимаар захиалгаа өгч хоорондоо 20-30 минутын зайтай байхаар зохицуулж байгаа” гэв.
Манай улсад ажиглалтад 958 хүн байна. Шинээр 32 хүн нэмэгдэж, 291 хүн ажиглалтаас гарсан” гэв.
Токио хотын захирагч өчигдөр иргэдээ 3 хоногт нэг удаа дэлгүүр орох захирамж гарган ингэхдээ хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ