Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр Москвад сурч байсан оюутнаас коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжиит мэдээллийг /2020.04.24/ өгч байна.

Дэлхийн 213 улс оронд халдвар тархсан байна. Коронавирусээр  2,7 сая  хүн өвчилж, 190 мянга  гаруй хүн нас барж 740  мянга гаруй хүн эдгэрсэн бол 1,7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д халдвар хурдацтай тархаж байна. Сингапур улсад 1037 шинэ тохиолдол  бүртгэгдсэн. Үүнээс 11 мянга гаруйд хүрсэн байна. Хөл хориог зургадугаар сарын 01 хүртэл сунгасан байна. Япон улсад халдварын тохиолдол нэмэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 49 жолоочийн шинжилгээг Дархан -Уул аймагт хийлээ. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээнд коронвирусийн шинжилгээ хийх боломжтой боллоо.  Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Харин Турк улсын иргэн эдгэрч, гэрийн хяналтад шилжин орлоо. ОХУ-аас ирсэн иргэдээс давтан шинжилгээ авахад  Москва хотод сурч байсан нэг оюутанд коронавирусийн халдвар илэрлээ хэмээн мэдээлэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ