Маргааш бүх нийтийн цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагууд хийнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ хийх талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун "Улаанбаатар хотын ерөнхий менежерийн захирамжаар бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулдаг. 2020 онд баталсан хуваарийн дагуу маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны Бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон. Жил бүр их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээг хот даяар зохион байгуулж, бүх ААН-үүдийг хамруулдаг байсан. Энэ жил цар тахлаас болж олон хүнийг хамруулахгүй, илүү мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал энэ чиглэлээр ажилладаг хот нийтийн ажилтнууд дүүргийнхээ хүрээнд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн ААН байгууллагууд гадна орчин болон оффисоо их цэвэрлэж дор бүрнээ нэгдэхийг уриалж байна"гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ