Улаанбаатар-Дарханы авто замыг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Олон улсын тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тогтоосон аймаг, хот хоорондын зорчих хөдөлгөөний зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр нээсэн билээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг өнөөдрийн 06.00 цагаас нээсэн юм.
Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдрөөс хэсэгчилж хаахаар болжээ. Учир нь, тус чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хэсэгчлэн эхлүүлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн авто замыг хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зорчуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ