ЦЕГ: Бага насны хүүхэд өлсөж нас барсан гэх мэдээлэл ХУДАЛ

БЗД-ийн 19 дүгээр хороонд бага насны буюу 11 сартай хүүхэд өлсөж нас барсан гэх мэдээлэл сошиалаар цацагдаад буй. Тодруулбал, хүүхдийг задлан шинжилгээнд оруулахад ходоод нь хоосон байсан тухай мэдээлэл гарсан юм. 

Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "БЗД-ийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд "Өлсөж нас барсан" гэсэн мэдээлэл нь ХУДАЛ мэдээлэл. ‪Өвчний улмаас нас барсан хүүхдийн талаар ийм ташаа мэдээлэл гарсанд ар гэрийн зүгээс маш их гомдолтой байна" гэлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ