БНХАУ боомт бүхий хотууддаа шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлжээ

БНХАУ хилийн чанадаас дамжин орж ирэх халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлэх үүднээс, боомт бүхий хотуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж шинжилгээ, эмчилгээ хийх тоног төхөөрөмж, халдварын эсрэг материал, хэрэгслийг нэмэгдүүлжээ. 

Бээжин хотын Биеийн тамирын хорооноос эхний ээлжинд задгай талбай дахь бүх төрлийн теннисний спортын танхимууд,  спорт, фитнесийн газруудыг 5 дугаар сарын 7-ноос өмнө шат дараатайгаар нээхээр болов. Гэхдээ үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг бүртгэж, урьдчилан захиалсан цагийн хуваарийн дагуу, биеийн халууныг хэмжсэний үндсэн дээр нэвтрүүлэх аж.

Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ хийх Хятадын уламжлалт эмчилгээний эмнэлэг нээгдэн ажиллаж байна. Мөн “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн иргэдийг Ухань хотод 14+14 буюу 14 хоног төвлөрсөн тусгаарлалтад, дахин 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгах дэглэмийг мөрдөж байгаа гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ