Говьсүмбэр аймагт дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амиа алдсан осол гарчээ

Говь-Сүмбэр аймагт дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2020.04.27/ гарчээ.

 

Тодруулбал оройн 22.00 цагийн орчимд тус аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт, асфальтан замд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн автомашин мөргөсөн байна. Ослын улмаас Kia Bongo автомашин шатаж хэн болох нь тодорхойгүй дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амь насаа алджээ. 

 

 Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн өчигдөр Орхон аймагт хашаандаа тоглож байсан дөрвөн настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

 

Иймд жолооч та бүхэн  болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ