ЭМЯ: Монгол улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамнаас мэдээлснээр 24:00 цагийн үед 119 тоот утсанд 181 дуудлага иржээ. АНУ дахь нэг иргэний коронавирусийн шинжилгээгээр эерэг гарч, зөвлөгөө авсан байна. Эрүүл мэндийн яамнаас нарны гэрлийг ашиглаж гар нүүрний алчуур, даавуугаа наранд хатаах, цонхоо 10-15 минут тутамд нээж, агаарын солилцоо хийхийг зөвлөлөө.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:
Москва хотод COVID-19 өвчний эсрэг 6 эмнэлгийг шинээр ажиллуулж байна. ОХУ нийт 9 тэрбум рублийг зарцуулахаар болжээ. Шуурхай утасны дугаарт 181 дуудлага ирсний гадаад улс тэр дундаа ОХУ, Швед зэргээс 6 хүн холбогдсон. АНУ-д байгаа монгол иргэний шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн утсаар холбогдон зөвлөгөө авсан.
Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт. Нарны гэрэл бол коронавирусийн эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусийг гадагш гаргах ач холбогдолтой.
ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал:
Тусгаарлах байранд 750 иргэн байгаа ба энэ хугацаанд 5909 хүн тусгаарлагджээ. Үүнд 114 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Хэдий тусгаарлалтын 21 хоногийн хугацаа нь дууссан ч нэг иргэний биеийн байдал нь хүнд байгаа учир Цэргийн төв эмнэлэгийн сэхээний тасагт байна. Тус иргэн коронавирусийн халдваргүй юм. Мөн Зам-Үүдийн эмнэлэгт булчингийн идээт үрэвсэлтэй өвчтөн биеийн байдал нь хүнд байгаа иргэний шинжилгээний хариу маргааш гарна. Гэртээ 800 гаруй хүн тусгаарлагдаж байна. Коронавирус илрүүлэх шинжилгээг 10.000 гаруйг хийсэн.
Дадлагажуулах сургалтыг ирэх сарын эхний 7 хоногт хийхээр төлөвлөж байгаа ч цагийн нөхцөл байдалд бид өөрсдийн бэлэн байдлаа үнэлнэ. Хээрийн эмнэлгийг дэлгэж бидэнд байгаа боломж, хүчин чадлаа судална. Энд 30-50 хүнийг тусгаарлан эмчлэх боломжтой хэмээн харж байна. Олон төрлийн аппаратуудтай, бохирын системтэй юм. Хүний нөөцийн тухайд 54687 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгагийн 12000 гаруй нь сувилагч, 11000 эмч ажиллаж байна.
Хэрэгцээгээ тогтоох тооцооллыг бид гурав дахь удаагаа хийсэн. Тохиолдол илрээгүй байхад буюу 1-р сард, удаахыг анхны тохиолдол илрэхэд хийсэн бол тохиолдол нэмэгдэж байгаа учраас дахин тооцоолол хийлээ. ЗГ болон ОУ-ын шугамаар ирсэн нөөц хангамжаа нэмж тооцсон. Одоогоор тасарсан эм, эмнэгийн хэрэгсэл байхгүй, хэрэв тасарвал МИАТ, ОБЕГ зэрэгт хүсэлтээ тавиад татаж авах ажлаа хийн явж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү
Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 59 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочид COVID-19 халдвар мөн илрээгүй. Улсын хэмжээнд 7 лаборатори ажиллаж байгаагийн Дорнод, Ховд, Орхон, Дархан, Зоонозийн үндэсний төвд ажиллуулж байгаа тоног төхөөрөмж бүгд адилхан ба боловсон хүчин бүрэн бэлтгэлтэй байна. Эмчилгээний багт сэлгэлт хийж байгаа ба дараагийн тусгай үүргийн онгоцоор хүлээн авах иргэдээ хүлээн авахаар бэлтгэн ажиллаж байна.
Бидний хувьд мэдлэг чадвараас гадна сэтгэлтэй байх ёстой. Эмч, сувилагч, үйлчилж байгаа баг хамт олонтой өвчтөн ч нэг баг болж байж эмчилгээний үр дүн илүү сайн гардаг. Франц иргэн эмчээ солилгүй удсан шалтгаан нь тэрээр “Эмчдээ итгэж байна, дахиж өөр эмчийн хяналтад баймааргүй байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ