ЭМЯ: Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.29/ ээлжит мэдээллээ өгч байна
БИЧЛЭГ ҮЗЭХ
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Д.Нарангэрэл, Дэлхийн хэмжээнд 951 мянган хүн эдгэрчээ. 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д 24 цагийн дотор 6411 хүн шинээр халдвар авч, 72 хүн нас барсан. Нийт шинэ халдварын 50 хувь нь Москва хотод байна. халдвар аваад эдгэрсэн 16 хүний цусны сийвэнг авч, өвчтэй хүнд тарьсан нь үр дүнтэй болсон тул эдгэрсэн иргэд сайн дураараа цусны сийвэнгээ өгөхийг ОХУ-ын ерөнхий тархвар судлаач уриаллаа.
Орос улс дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд нөхцөлд коронавирус гэх вирустэй тэмцэх дайнд тулалдаж байна. Энэ дайны гол фронтод эмнэлгийн ажилтнууд ажиллаж, цохилт өгч байна. Аюул бидний өмнө байгаа учир онц байдлыг 5-р сарын 12-ныг хүртэл сунгалаа. Иргэд гэрээс гарахгүй, эмнэлгийн байгууллагын зөвлөмжийн дагахыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин иргэддээ анхааруулж, хэллээ.
Монголд 731 хүн тусгаарлалтад байна. Сүүлийн 24 цагт гадаадад байгаа 5 монгол хүн COVID-19 халдвар авлаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул болон ХӨСҮТ-ийн хоёр, нийт гурван лабораторид 315 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Энэ шинжилгээнд:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан -112
- Цэргийн төв эмнэлгийн - 2
- Ажиглах байранд тусгаарлагдсан -25 хүний давтан шинжилгээ
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан -6
- SOS медикал эмнэлэг-1
- Тандалтын зорилгоор хийсэн -111 хүний шинжилгээ хийгдсэн.
Дархан-Уул аймагт 59 хүнд, ХӨСҮТ-д 256 хүний шинжилгээ хийсэн байна. ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь болсон 80 хүнийг шилжүүлэн гаргалаа.
Дараагийн чартер нислэгээр ирэх иргэдээ авах байр, бэлтгэл ажлын хангаж байна"гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ