Д.Нямхүү: Монгол улсад коронавирусын шинэ тохиолдол илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний сорьцод шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний шинжилгээний сорьцод коронавирус илрээгүй. Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг хүний хариу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор авсан 46 хүнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. ХӨСҮТ-д 150 хүний ор бэлдлээ. Тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдод онцгой анхаарч байна. ОХУ-аас ирсэн оюутнууд 20 гаруй хонож байна. ОХУ-ын оюутнуудын хувьд 20 гаруй хонож байгаа бөгөөд зарим хүмүүст нь 3-4 удаагийн шинжилгээ хийсэн бөгөөд үлдсэн оюутнуудаас коронавирус илрээгүй.


Д.Нарангэрэл, ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 28 хүн эмчлүүлж байна. 5310 хүнийг ажиглалт тусгаарлалтад авснаас өнөөдөр 484 хүн ажиглалтад байна. 284 хүн өчигдөр тусгаарлалтаас гарлаа.

Дулаарсан учир хүүхдүүд гадаа тоглох, ундаа дамжуулан уух нь харагдаж байна. Халдвар шүлмээр дамждаг учир хүн бүр өөрийн аяга, халбага, ариун цэврийн хэрэглэлтэй байхыг анхааруулж байгаа. Иймд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг алдахгүй дагахыг анхаарууллаа. 

Б.Янжмаа, 4-р сарын 29-ний байдлаар дэлхийн хэмжээнд 3.1 сая хүн халдвар авч, 224 мянган хүн эндээд байна. АНУ-д нас баралт 59 мянга давлаа.

Сүүлийн өдрүүдэд Бразил, Казахстан, ОХУ, Турк улсад халдварын тархалт өндөр байна. Бразилд 6276 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 78 мянга давлаа. ОХУ-д сүүлийн долоо хоногт 48 мянган шинэ тохиолдол, 400 гаруй нас баралт бүртгэгдлээ.  ОХУ гуравдугаар сараас эхлүүлсэн гадаадын иргэнийг нэвтрүүлэхгүй байх хилийн хоригийнг тодорхойгүй хугацаагаар сунгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ