COVID-19 иргэд, ААН-үүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа явуулж байна

Үндэсний Статистикийн Хорооноос иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлж буй коронавирусийн нөлөөллийг судлах зорилгоор дараах судалгааг зохион байгуулж байна.

Уг судалгааг зохион байгуулснаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад коронавирусийн нөлөөгөөр бий болсон хүндрэл бэрхшээл, даван туулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тодорхойлохоос гадна Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр нөлөөг тодорхойлох юм.

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, улмаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хүн амын амьжиргаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна.

Линкээр орж судалгаанд хамрагдах боломжтой.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ