Удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай эмийг 6 эмийн сан тогтмол олгоно

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг зургаан эмийн сан иргэдэд тогтмол тасралтгүй олгохоор болжээ.
Эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг тогтмол олгох юм.
- Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан
- Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан
- Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан
- Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан
- Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан
- Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн сан 40 гаруй худалдааны нэршил бүхий эмээр энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхэлнэ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Ковид-19 цар тахлын онцгой байдлын үед иргэдийг удаан хугацааны туршид хэрэглэдэг зарим эмээр тогтмол тасралтгүй хангах зорилгоор эдгээр эмийг борлуулах хүчин чадал бүхий эмийн санг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулжээ.
Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан дараахь 4 аж ахуйн нэгжийн нийт 6 эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгуулсан гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ