Хүнсний бүтээгдэхүүний хадгалах нөхцлийг бүрэн хангаагүй зөрчилд арга хэмжээ авлаа
Хяналт шалгалтаар агуулахын барилга байгууламж нь хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөлийг бүрэн хангаагүй, хаалга маш их завсартай, үүд хэсэг шувууны сангасаар дүүрсэн, үүдэнд хөгцөрсөн, шуудайн задарч бохирдсон бүтээгдэхүүнийг тусгаарлаагүй, агуулахад температур, чийг хэмжигчийг байршуулсан боловч бүртгэл хөтөлдөггүй, бараа бүтээгдэхүүнийг технологийн дагуу байрлуулж өрж хураагаагүй, агуулахын гадна талын тавцан руу ажилтан гарах шат шаардлага хангаагүй, цэвэрлэгээ үйлчилгээ дутуу, агуулахын хашаан дахь хог хаягдлыг зайлуулаагүй зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлж ажиллалаа.




Эх сурвалж: НМХГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ